Нийслэлийн иргэдийн хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан ХУД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгаж байна. Түүнийг яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүллээ гэж албаныхан мэдээлжээ.
Б.Эрдэнэсүхийн хувьд эхнэрээ зодохоос гадна түүний гэр бүлийг нь бас дарамтад байлгадаг гэдгийг эхнэр нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
