Монгол Ардын намын XXXI Их хурлыг энэ 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар товлосон. Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд болсон Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаанаар УИХ-ын дарга асан, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгаланг 85.67 хувийн саналаар намын даргад сонгосон. Гэвч нам доторх хагарлын улмаас Д.Амарбаясгалан нэрээ татаад буй билээ.
Тэрбээр намын эв нэгдэл, улс орны нөхцөл байдлаас үүдэн нэрээ татаж буйгаа илэрхийлсэн.