Өвөлжилт хүндэрсэн аймгуудын 1000 гаруй өрхөд Монголын улаан загалмай нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ. Мөн тээвэрлэлтийн зардал шаардахгүй малчин өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх юм байна.
Онцгой байдлын ерөнхий газраас ирэх сараас Хаан банкаар дамжуулан хүмүүнлэгийн тусламж шаардлагатай малчидад бэлэн мөнгө шилжүүлэхээр болжээ. Тус газраас Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран тусламж шаардлагатай иргэдийг дараах шалгуураар сонгох аж.
- 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх
- 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл
- 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгох юм.