Э.Мөнх-Очир МАН-аас татгалзаж, Ерөнхийлөгчийн зөвлөх болсон уу

МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болжээ. Урьд өмнөх үе үеийн Ерөнхийлөгч нар өөрсдийн анх нэр дэвшиж байсан намын гишүүдээр зөвлүүлдэг байсан.

Гэтэл МАН-ын унаган гишүүдийн нэг Э.Мөнх-Очироор зөвлүүлж буй нь олны анхаарлыг татаад байна.

Аав нь хүртэл МАН /МАХН/-ын гишүүн байсан Э.Мөнх-Очирын хувьд ч МАН-аас сонгогдож гишүүн болж байсан, Баянзүрх дүүргийн Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж байсан гээд МАН-тай салшгүй холбоотой нэгэн гэхэд болно.

Сүүлд тэрбээр Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консулаар сууж байгаад ирсэн. Түүнийг улс төрийн хүрээнийхэн 2020 оны сонгуульд өрсөлдөх нь гэж жиг жуг гэлцэж байсан ч АН-аас нэр дэвшин сонгогдож байсан Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөхөөр ажиллах боллоо.