СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Л.Д нь 40 орчим насны эрэгтэй хөнөөсөн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, Засаг дарга Л.Д нь амь хохирогчийг “24 сая төгрөг авсан ч ажил гүйцэтгэх гэрээ олж өгөөгүй, мөнгөө өгөөгүй” гэх шалтгаанаар зодож, амийг нь хөнөөсөн гэдэг.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Л.Д-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч өчигдөр /04.29/ хянан хэлэлцжээ.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Л.Д-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй байна гэж үзсэн байна.