ХӨСҮТ:Улаанбурхан өвчний улмаас энэ сарын 8-нд нэг хүн нас барсан

Монгол Улсад улаанбурхан өвчний дэгдэлт 441 дэх өдрөө үргэлжилж байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 15,004 болжээ.

Өнгөрсөн хоногт 14 тохиолдол нэмж батлагдсан бөгөөд үүний найм нь Улаанбаатарт, зургаа нь орон нутагт байна. Нийт нас барсан хүний тоо 20 болжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 8-ны өдөр нэг нас баралт бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-өөс 2026.05.08-ны өдөр гаргасан статистик мэдээХӨСҮТ-өөс 2026.05.08-ны өдөр гаргасан статистик мэдээ

Одоогоор эмнэлэгт 66, гэрээр 24 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд таван хүн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Тодруулах, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандах боломжтой.

Эх сурвалж: ХӨСҮТ