Энэ сарын 13-нд БНХАУ-ын Эрээн боомтоор том тэргэний жолооч суудлынхаа доор 52,62 кг буюу 80 ширхэг адууны гэдэс нууж оруулаад баригдсан байна.
Гадаад харилцааны яамнаас тодруулахад: Тухайн иргэн саатуулагдсан. БНХАУ-ын Эрээн хот дахь Консулын газар тухайн иргэнтэй холбоотой ажиллаж байгаа. Хувь хүний нууц хамгаалах хуулийн дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
ГХЯ мөн БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай холбоотой ажиллаж байгаа аж.
Сошиал орчинд явж буй мэдээллээр тухайн иргэний машинаас өмхий үнэр үнэртсэн учраас Эрээн боомтын шалган нэвтрүүлэх ажилтнууд үнэрч нохой авч ирж үнэртүүлэн суудлын доороос нь дээрх тооны адууны өлөн илрүүлсэн гэх мэдээлэл байна.
Тус иргэн Монгол Улсын Замын-Үүд боомтоор яаж гаргасан нь анхаарал татаж буй юм.
