Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Төв аймагт хэрэгжүүлж буй хяналт шалгалтын хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудтай холбоотой иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байна.
Хяналт шалгалтын ажлын хэсэг 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд Төв аймагт ажиллах бөгөөд төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, уул уурхай, ашигт малтмал олборлолтын талаар Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, мөн аймгийн Засаг дарга, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээ хийх юм.
Энэ хүрээнд иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.
Иргэд санал, гомдлоо дараах хэлбэрээр гаргах боломжтой байна. Үүнд:
- Биечлэн
- Албан бичгээр
- 11-11 утсаар
Эх сурвалж: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар