Б.Амархүү: Ээждээ гар хүрэх битгий хэл ширүүн дуугарах эрх ч байхгүй

Дуучин Б.Амархүү өөрийн цахим хуудастаа “худлаа мэдээлэл тараагаад байна шүү. Т.Билэгжаргал гэдэг залууг өмөөрсөн зүйл огт байхгүй шүү. Ээждээ гар хүрэх битгий хэл ширүүн дуугарах эрх ч байхгүй бид нарт.
Миний бие хар тамхинд донтсон хэрэглэгч залуусыг эмчлэх, сэтгэл зүйч нийгмийн ажилтан гээд бүхий л зүйлийг судалж эмчилж буруу зуршлаас салахад нь туслах ажлыг хийсээр байх болноо үүнийг л ойлгож авсан’ хэмээн бичсэн байна.

Сүүлийн үед урлагийнхан шил шил даран хар тамхины хэргээр саатуулагдсан хэрэг нийгмийг бухимдуулаад буй. Тэдгээр хүмүүсийн нэг нь Б.Амархүү юм. Хамгийн сүүлд цагдаагаас жүжигчин Т.Билэгжаргалийг саатуулж буй бичлэгийг цацахдаа түүнийг хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн ээжийгээ зодож буй бичлэгийг нь мөн цахим хуудастаа байршуулсан.

Тэгвэл тус бичлэг дээр буй жүжигчин залууг Б.Амархүү өмөөрөхгүй гэдгээ цахим хуудастаа бичжээ.