“Дархан Нэхий’ ногдол ашиг тараахаар болов

“Дархан Нэхий’ ХК-ийн ТУЗ хуралдаж, нэгж хувьцаандаа 210 төгрөг буюу нийт 232.1 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар болов. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ оны 2 дугаар сарын 25-нд гаргах бөгөөд ногдол ашиг тараах өдрийг энэ оны 9 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ний хооронд тогтоож, компанийн байранд хуваарилахаар шийдвэрлээд байна гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв.