УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулинй шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авах боломжтой.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Өнөөдрийн байдлаар эдийн засгийн дөрвөн чөлөөт бүсэд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулж, Азийн хөгжлийн сангаас 94,5 сая ам.долларын зээл авч зарцуулсан ч одоо тэнд нэг ширхэг ч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Тэнд үйлдвэрт энгийн журмаар зөвшөөрлийн тогтолцоо адилхан үйлчилдэг буюу сумын байцаагч хаах эрхтэй байдаг. Тухайн үйлдвэр байцаагчийн шийдвэрийг эсэргүүцэх гэхээр шүүхийн 2-3 жилийн процесс зарцуулахаар байна. Уг шинэ хуулиар чөлөөт бүсийг 20 жилийн хугацаанд хөгжүүлээд шаардлагатай бол дахиад 20 жил сунгаж болно. Хөрөнгө оруулалтаа татаад, ажлын байраа бий болгох юм.