Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар:2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/008579 дүгээр захирамж
Тоймын огноо, дугаар: 2026.11.27 №61
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан…төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан …албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг, шүүх хянан хэлэлцэв.
Шүүх хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагч С.Д-д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин