Хоббигоо хөөсөн хүн хоосон хоцордоггүй

Америкийн сагсан бөмбөгийг Монголын хүүхэд залуусын шүтээн болтол нь тайлбарладаг хүн бол Б.Ялалт.

Уг нь тэр ШУТИС-ийг хэвлэлийн технологийн чиглэлээр төгссөн тэс хөндлөн мэргэжилтэй ч сонирхол хоббидоо хөтлөгдөн телевизийн салбарт тэр дундаа спортын сэтгүүлзүйд урвасан байдаг.

Хоббигоо хөөсөн хүн тэрээр өдгөө SPS телевизэд продюсерээр ажиллах болжээ.

Мөн тэрээр Даваа гариг бүр тус телевизээр гардаг NBA talk нэвтрүүлгээр спортын нэвтрүүлэг хөтөлж, спортод дуртай хэн бүхнийг цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон байна.

Түүний гэргийг Л.Ариун-Учрал гэдэг бөгөөд олноо хөтлөгчөөр танигдсан чадварлаг сэтгүүлч.