Дуучин Г.Эрдэнэчимэг дээлнээсээ “салжээ”

Уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн гэргий гэдгээр олон түмэн илүү танидаг.

С.Жавхлан гишүүнтэй ханилсан цагаасаа эхлэн нүүрэндээ оо энгэсэг түрхэхээ больж, өөрийн гараар урласан дээл ууж тэргүүтнийг өмсдөг байв.

Харин тэрээр хэт удаан өмссөн хувцасны хэв маягаасаа залхсан бололтой.

Сүүлийн үед энд тэнд европ хувцастай харагдах болжээ. Тэр бүү хэл, шинээр ард түмний сонорыг мялаах гэж буй “Нэг голын ус” нэртэй уран бүтээлдээ европ хийцийн торон плаж өмссөн байна.

Дашрамд дуулгахад, дуучин Л.Эрдэнэчимэг үндэсний хувцасны “Монголоороо” брэндийн шинэ коллекцоо гаргасан байна лээ шүү.