Сургууль, цэцэрлэгийн хориог сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэг, олон нийтийн хөл хориог 28 хоногоор буюу дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа. Энэ талаар 10.30 цагт мэдээлэл хийх юм байна.

Энэхүү хөл хорио нь БНХАУ-ын Ухань хотод анх дэгдэж  дэлхийн 20 гаруй оронд  тархаад буй коронавирус Монголд тархахаас сэргийлэх зорилготой юм.