Б.Баттүшигийн гэр бүл “Warnar bros”-ын цэнгүүнд оролцжээ

Дэлхийн хамгийн том дэлгэцийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг Америкийн кино академийн дээд шагнал “Оскар“-ын ёслолын ажиллагааөнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд АНУ-д болсон.

Тэгвэл уг ёслолын ажиллагааны дараа “Warnar bros” кино компани кино академийн бүх гишүүд болон дэлхийн кино одуудад зориулж цэнгүүн зохион байгуулдаг.

Тэгвэл уг цэнгүүнд Б.Баттүшиг өөрийн эхнэр Н.Цэлмүүний хамт оролцсон байна.

Энэ тухайгаа Б.Баттүшиг өөрийн цахим хуудаснаа “Коллежид хамт суралцаж байсан сайн найзынхаа урилгаар Ворнер Брос кино кампанийн хүлээн авалтад оролцлоо. Найздаа баярлалаа” хэмээн бичжээ.