ШШГEГ- ын таван ажилтныг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ

  1. ШШГEГ-ын Урьдчилан сэргийлэх 461-р ангийн Г.Сүх-Очир нарын таван ажилтныг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд хийнэ.

Тэднийг шүүгч асан Л.Бямбаа тус ангид түр саатуулагдаад байхдаа амиа хорлосон хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.5 дахь хэсгийн 2-т зааснаар “хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биeлүүлээгүй, хайнга хандсан” хэмээн буруутгаж байгаа аж.

Шүүгч асан Л.Бямбаагийн хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард Салхитын мөнгөний ордтой холбоотой хахууль өгсөн хэрэгт хамтран оролцсон хэмээн АТГ-т шалгагдан улмаар 461-р ангид түр саатуулаад байсан юм.