Сэлэнгэ болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаад буй иргэдийн шинжилгээ сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.03/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үeэр Халдварт өвчин судлалын дарга Нямхүү Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад тусгаарлагдаад буй иргэдийн шинэжилгээний хариу сөрөг буюу корона вирусын халдвар илрээгүй гэдгийг хэллээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Турк, Энэтхэг, Солонгос гэсэн өвчлөл гарсан гурван орноор аялсан өгүүлэмжтэй, уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй байгаа учраас сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлалтад аваад байгаа юм.

Гэвч дээрх иргэн ирээд гэртээ тусгаарлагдаж байх хугацаандаа харзаны усанд орж даарсанаас үүдэж хатгаа авсан байх магадлалтай байгаа талаар бид мэдээллэсэн.