Д.Өнөрболор ЭМЯ-нд 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур гардуулна

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшихээр горилж буй “Сөүл’ Болороо буюу Д.Өнөрболор өнөөдөр ЭМЯ-нд 1000 ширхэг корона вирусын түргэвчилсэн оношлуур гардуулан өгнө хэмээн өөрийн твиттeртээ бичжээ.

Тэрээр 2016 оны сонгуулийн дараа Барилга, хот байгуулалтын сайд болох гэж зүтгээд унасныг хүмүүс санаж байгаа байх.

Тэгвэл Болороо хатагтай маань 2020 онд сайд бус УИХ-ын гишүүн болохоор зүтгэж Сэлэнгэ аймгаас сонгогдсон Оюундарь гишүүнтэй нэлээд таарамжгүй байгаа гэх мэдээлэл цацагдах болсон.

Мөн өнгөрсөн онд Сэлэнгэ аймагт нэлээдгүй ажил хийж иргэдэд өөрийгөө багагүй таниулаад байгаа билээ.