Б.Махбалд 13 жилийн хорих ял оноолоо

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11 удаа хойшилсон Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.15/ 09.00 цагт болж, 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шүүхийн шийдвэр гарчээ.

Б.Махбалын хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон юм.