40 саяын супер азтан маргааш тодорно

Үндэсний дата төв УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил өнөөдөр 19.00 цагт хийгдэхээр болсон. Иймээс иргэн та НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр /2020.05.16/ 17.00 цагийн дотор Ebarimt аппликейшнд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой юм байна.

НӨАТ-ын урамшууллын 2020 оны тавдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг Ням гарагт /2020.05.17/ Боловсрол телевизээр 19.10 цагт орон даяар шууд явагдана. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм.