Намуудын нэр дэвшигчид өнөөдөр тодорно

Намууд өнөөдөр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна. Тодруулбал, МАН-ын Бага хурал өнөөдөр 10.00 цагаас хуралдах бол АН-ын ҮБХ 12.00 цагаас хуралдана. Харин МАХН 16.00 цагаас хуралдахаар товложээ.

Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.