ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн албан тушаалтныг шүүх хурал өнөөдөр /2020.05.20/ 10.20 цагаас Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч хойшилсон байна. Одоогоор шүүх хурал ямар шалтгаанаар хойшилсон нь тодорхойгүй байна.
Дээрх шүүгдэгчид С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцдаа шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан нь камерын бичлэг, хохирогчдын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдоод байгаа билээ.