Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө утсаар үнэ төлбөргүй өгч байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн өнөөдөр/2020.05.20/ өдрийн өглөө 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой юм.