Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийнэ

“Улаанбаатар Төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, тэдний хөдөлмөр эрхлэх байдалд халдаж, боомилж, хөдөлмөрийн хууль дүрэм зөрчиж байгаа  талаар тус байгууллагын ажилтнууд болон Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийх аж.

Мэдэгдлийг монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны байрны 4 дүгээрт давхарын хурлын танхимд  12:00 цагт  хийнэ.