Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Сэлэнгэ аймагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотын Байгал нуур орчимд өчигдөр өдрийн 21:44 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:51 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.