МАН-ын Хяналтын хороо 15 цагаас хуралдана

МАН-ын хяналтын хороо өнөөдөр 15 цагаас хуралдах аж. Уг хурлаар Хөгжлийн банкны зээлийн асуудалд холбогдсон намын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Гэвч яг одоогоор хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Д.Гэрэлээ