Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” орчимд эзэнгүй автомашин гурав хонолоо гэх иргэний мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тус иргэний мэдээллийн мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Сонгинохайрхан дүүргийн иргэн 50 настай эрэгтэй машин дотроо толгойн хэсэгтээ сумны шархтайгаар нас барсан байжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар Тоз-8 маркийн гар буу болон сум зэргийг хураан авч шинжилгээнд явуулсан байна. Одоогоор талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан эсэх нь тогтоогдоогүй гэх бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.