Шанхайн Диснейленд PCR-ийн сөрөг хариутай хүнд үйлчилнэ

Коронавирусийн дэгдэлтийн улмаас түр хугацаагаар үүд хаалгаа барьсан Диснейленд зочдоо дахин хүлээж авахад бэлэн болсон талаар South China Morning Post сонин мэдээлжээ.

Шанхай хотын Диснейлендын тасалбар өнөөдрөөс худалдаалагдаж байгаа бөгөөд маргаашнаас үйл ажиллагаагаа эхлүүлэх аж. Диснейлендээр үйлчлүүлэх хүмүүс эрүүл мэндийн кодтой, сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн PCR-ийн сөрөг хариутай байх ёстой юм байна.