500 гаруй автомашин тээвэрлэж явсан Оросын хөлөг онгоц шатжээ

Зургадугаар сарын 25-ны өдөр Японы эрэг орчимд Оросын “Ангара’ хөлөг онгоц шатжээ. Энэ хөлөг онгоц Оросын Владивосток руу 570  автомашин тээвэрлэж явсан байна. Хөлөг онгоц Японы Вазима хотын эрэг орчимд шатсан байна.

“Ангара’ хөлөг онгоц Японоос хуучин автомашин тээвэрлэж Оросын Владивосток боомт руу хүргэхээр явж байжээ. Гал гарсан шалтгаан хараахан тодорхоогүй байгаа аж.