АНУ-ын Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр зургаан хүн амиа алдаж, 31 хүн шархаджээ

АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр Чикаго хотоос хойд зүгт байрладаг Хайланд парк/Highland park/-т болж байсан баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарч, 6 хүн амиа алдаж, 31 хүн шархадсан эмгэнэлт үйл явдал болсон байна.

Зэвсэгт этгээд 13 цагийн орчим гал нээжээ. Сэжигтнийг 22 настай Роберт Е Кримо III гэж үзэж байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа аж.