Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилж, батлан даалтад байх хугацаандаа оргоод байсан Б.Бямбадоржийг баривчиллаа

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан бусдад их хэмжээний хохирол учруулж оргон зайлсан Бямбаагийн Бямбадоржийг эрэн сурвалжлан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөдөө орон нутагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилсан байна.

Түүнийг олж өгсөн хүнд 20 сая төгрөг амлаад байсан билээ.