АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден КОВИД-19-ийн халдвар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены КОВИД-19-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Өдгөө 79 настай Байден Twitter-ээр дамжуулан “Дөрвөн тун вакцинтай. Шинж тэмдэг хөнгөн байна. Тиймээс ажлаа үргэлжлүүлнэ” гэв.

Түүний эхнэр Жилл Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын хариу сөрөг гарчээ.

Цар тахал эхэлснээс хойш 1 сая хүнээ алдсан АНУ-д КОВИД-19-ийн ВА.5 хувилбараас үүдэлтэй дэгдэлт нэмэгдэж байгаа аж.