Хавдрын эсрэг хэт холын зайд гүйж буй сувилагч Б.Алтантуяа 180 км зам туулаад байна

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдар, химийн эмчилгээний тасгийн 

Хэт холын зайн гүйлтээр дамжуулан олон нийтийн анхаарлыг хавдрын өвчлөл болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл амьдралын хэв маягт хандуулах зорилгоор Дорнод аймгаас Улаанбаатар хот руу гүйж буй сувилагч Б.Алтантуяа гүйлтийн зам дагуух Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдахыг уриалсан байна. Тэрбээр өчигдрийн байдлаар тав хоногт 180 км замыг туулжээ.

Сувилагч Б.Алтантуяа ирэх наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотод бариандаа орохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Хэнтий аймгийн чиглэн хэт холын зайн гүйлтээ үргэлжлүүлж байна.

Ташрамд дуулгахад, “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриатай хэт холын зайн гүйлт үргэлжлэх хугацаанд Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, сувилагч нар аймагтаа хавдрын эсрэг мэдээлэл түгээх болон бусад олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.