БНСУ-д болсон үерийн улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ

БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны наймдугаар сарын 08-ны өдрийн орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсч долоон хүн нас барж, зургаан хүн сураггүй болжээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүлсэн байна.

Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл үүсч байгаа аж.