Согтуугаар автомашин жолоодсон 109 зөрчил бүртгэгджээ

  Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр нийт 1889 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1568, гэмт хэргийн шинжтэй 84 дуудлага бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуугаар жолоодсон  109, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан  111, хүний биед халдсан 47, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 97, эрүүлжүүлэх байранд хоносон  128, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 60тохиолдол бүртгэгджээ.