Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарчээ

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Оросын та болон тус сургуулийн УЗ-д хүргүүлэхээ мэдэгдсэн.

Тэгвэл тэрээр Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах үүргийг НИТХ-ын дарга, III сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгаланд өгчээ. Тушаалыг Оросын талд хүргүүлэн, зөвшилцөж, Ж.Соронзон захирлын хөдөлмөрийн гэрээг өнөөдрөөр дуусгавар болохыг даалгаж байна гэжээ.

Түүнийг хүний үндсэн эрхийг зөрчиж, сэтгүүлчийг гарал үүсэл, яс үндэс, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан хэмээн үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.