Өчигдөр 137 жолооч согтуу жолоо барьж, 143 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

 Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1443, хулгайтай холбоотой 22, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 81, гэмт хэргийн шинжтэй 82 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 137, хүний биед халдсан 54, эрүүлжүүлэх байранд хоносон 143 тохиолдол гарчээ.