Хятадад үйлдвэрт гал гарсны улмаас 36 хүн амиа алджээ

Хятадын Хэнань мужид байрлах үйлдвэрт гал гарсны улмаас үйлдвэрт ажиллаж байсан 36 хүн амиа алдаж, хоёр хүн ор сураггүй болсон байна.  Гал түймэр орон нутгийн цагаар 16:22 цагт гарсан бөгөөд гал сөнөөгчид дөрвөн цаг ажиллаж галыг унтраажээ.

Үйлдвэрт гарсан галын шалтгаан хараахан тодорхойгүй, нөхцөл байдлыг тодруулахаар холбогдох байгууллагууд шалгалтын ажил эхлүүлжээ.