Энэ оны шилдэг утсыг нэрлэлээ

2022 онд худалдаанд гарсан шилдэг таван ухаалаг утсыг Gizchina порталын редакци нэрлэжээ. Тэд гар утсыг шалгаруулахдаа дизайн, камер, батарей цэнэгээ барих хугацаа, ажиллагааны хурд, хүртээмж гэсэн үзүүлэлтүүдээр сонгосон байна.

Энэ оны шилдэг таван гар утасны нэгдүгээрт Google-ийн Pixel 7 Pro утас бичигджээ. Дизайн сайтай, гэрэл зураг авах хүчин чадал өндөр, программ хангамжийг нь удаан ажиллах боломжтойгоор шийдсэн нь энэ утсыг шилдгүүдийн нэгдүгээрт бичигдэхэд нөлөөлсөн байна.

Хоёрдугаарт iPhone 14 Pro Max оржээ. Редакцийн онцолсноор, энэ нь “урьд өмнө үйлдвэрлэгдэж байсан айфонуудаас хамгийн шилдэг” нь гэнэ. Харин гуравдугаарт Samsung Galaxy S22 Ultra бичигджээ.