Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг долоон асуудал хэлэлцэж байгаа аж.

Түүнчлэн МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд С.Чинзориг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд Ц.Даваасүрэнг томилохоор тохиролцжээ.  Мөн Боомтын сайдаар Х.Булгантуяа, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатарыг дэмжиж ЗГ-ын ээлжит бус  хуралдаанаар хэлэлцэж байгаа аж.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаар томилогдсон учраас УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг дэд даргад дэмжсэн байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын дэд сайдаар “Тавантолгой түлш’ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар,

ЭЗХ-ийн дэд сайдаар одоогийн БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж,

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд,

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Ж.Эрхэмбаатар,

УУХҮ-ийн дэд сайдаар О.Цэндсүрэн томилно гэх мэдээлэл байна.