Замын-Үүд автозамын хилийн боомт нээгдэж Монгол Улсын 58 иргэн , БНХАУ-ын 85 иргэн орж иржээ

Замын-Үүд автозамын хилийн боомт нь нэгдүгээр сарын 08-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжсэн ажиллаж байна. Тус боомтоор Монгол Улсын 222 иргэн, БНХАУ-ын 148 иргэн гарсан бол Монгол Улсын 58 иргэн , БНХАУ-ын 85 иргэн орж ирснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлжээ.