“Сэтгүүлч нарын секц” 1951 оны энэ өдөр байгуулагджээ

Монголын сэтгүүлчдийн холбооны үндэс болох “Сэтгүүлч нарын секц” 1951 оны энэ өдөр байгуулагджээ.

Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар  Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын суурь тавигдсан түүхтэй.

Монголын Сэтгүүлчдийн Холбоо байгуулагдаж, даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг томилогджээ.