УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг “5Ш” ажиллагааны хүрээнд албадан авчирлаа

УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Т.Бадамжунайг авлигын хэргээр шалгахаар өнөөдөр Монгол Улсад албадан авчирлаа. Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга Т.Сүхболд нар  “5Ш” ажиллагааны хүрээнд Филиппин улсад очиж, түүнийг албадан авчирлаа. Энэ нь авлигын хэргээр албадан авчирч буй анхны тохиолдол юм.