Б.Хурцын гэргий “хөвсгөрүүд”-ийн зөвлөгч болжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын гэргий Ү.Сарнай “хөвсгөрүүд”-ийн зөвлөгч болсон гэнэ шүү.

“Сарнайх” салоны эзэн тэрээр өөр шигээ махлаг мяраалаг бүсгүйчүүдэд гоо сайхан, хувцаслалтын зөвлөмж зөвлөгөөг харамгүй өгдөг болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Нөхөртэй нь холбоотой хүндхэн асуудал түүнд маш их сэтгэлийн дарамт үзүүлээд байсан юм. Хүндхэн цаг хугацааг тэрээр ийнхүү давж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Ү.Сарнай нь төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ач охин нь юм. Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр музейн үнэт эдлэлүүд ач охин Ү.Сарнайд өвлөгдөн иржээ.

Гэр музейд эртний эдлэлийн бурхан, ардын зураачийн сууж байсан сандал ширээ, ор зэрэг нь байдаг байна. Энэхүү гэр музейн үнэт эдлэлүүдээ Б.Хурц 53.5 тэрбум төгрөгөөр үнэлж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлж байсан билээ.