Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа намын нэрээ өөрчлөх хүсэлтийг УДШ-д хүргүүлжээ

Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл ирүүллээ.

Уг өргөдөл нь “Ард түмнээ хайрлая нам”-ын нэрийг “Ард түмний хүч нам” болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх агуулгатай байна.

Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.

Сануулахад: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай  Ард Түмний Хайрлая нам байгуулж өөрөө даргаар нь ажиллаж байгаад 2021 онд эхнэрээ даргаар томилсон байдаг.
Тэгвэл шинэ дарга Л.Аззаяа нь Ард Түмнээ Хайрлая Намынхаа нэрийг өөрчлөх хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн байна.