Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн нээлтийн үйл ажиллагаа болж байна

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн нээлтийн арга хэмжээ ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд болж байна. Тус арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ХХЗХ-ны газрын дарга Т.Батболд, Хаан банкны төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд зэрэг албаны зочид, төлөөлөгчид оролцож байна.