“Сүнс”-ийнхэн гэрэлт хөшөө сүндэрлүүллээ

1990-ээд оны залуусын шүтээн болсон “Сүнс” хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ой ирэх жил тохионо.Үүнтэй холбоотойгоор тус хамтлагийн уран бүтээлчид төрлөх Эрдэнэт хотдоо “Сүнс” гэсэн гэрэлт хөшөөг сүндэрлүүлжээ. “Сүнс” хамтлагийн хувьд монголын анхны boy band хамтлаг юм.

Анх 1991 онд 11, 12 настай хүүхдүүд 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүжгийн хамтлаг болон Эрдэнэт хотноо байгуулагдаж байсан. Сонсогчид монголын анхны boyband хамтлаг Камертон хамтлаг гэж андуурдаг. Тэгвэл тус хамтлаг хамгийн анхны boyband хамтлаг юм. Тэдний ихэнхи дуу  жинхэнэ хит болж чадсан. “Цагийн зүү”, “Охин зурсан нь”, “Хайрын дурсамж” зэрэг дууг амандаа аялж үзээгүй залуу үгүй байх.