Дуучин Э.Чулуунчимэг шинэ амрагаа ил болгов

Анхны нөхрөө дуучин найздаа алдаж сошиал ертөнцөөр нэг хэрүүл хийгээд авсан дуучин Э.Чулуунчимэг шинэхэн хайртайгаа учраад байна.

Тэгвэл сүүлийн үед түүнийг улсын начин Д.Цэрэнтогтохтой амрагийн харьцаатай болсон талаар шуум явах болсон.  Тэдний харилцаа одоогоос нэлээд хэдэн сарын өмнөөс эхэлсэн гэх бөгөөд тэрбээр амрагийн харилцаагаа ил болголоо.

Улсын начин Д.Цэрэнтогтохын хувьд Үндэсний их баяр наадамд улсын начин Бо.Батжаргалаар дөрөв, улсын харцага О.Хангайгаар тав даван шөвгөрч начин цолоо батлан чимэг нэмсэн билээ.