Сантиавич ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ

Баянхонгор аймгийн Баяновоо сумын Агсам багт үйл ажиллагаа явуулдаг “Сантавиач” ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ

Тус компани 3-р багийн Иргэдийн нийтийн хурлаас гарсан тогтоолыг хуурамчаар үйлдэн тусгай зөвшөөрөл авсан байсан бөгөөд уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас  хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлээд байгаа юм байна.